2013-12-30 00:00:00
12 сарын 31-ний өдөр болсон “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн үлгэрийн баатрууд, алиалагч, санта бусад амьтдын хамт Улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөж албан ёсоор эхэлсэн юм.  Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн иргэд хамтдаа шинэ оноо угтсан юм. Он солигдох үеэр  НИТХ-ын дарга  Д.Баттулга нийслэлчүүдэдээ хандан “Улирч буй оныхоо амжилт бүтээлээр жигүүрлэн шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтацгаая. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Нийслэлийн эзэн Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж  он гарах мөчийг цугтаа баяр хөөрөөр дүүрэн угтлаа. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье” гэлээ.