Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн гадаад зардлын тайлан

2013-11-26 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулга, нийслэлийн Агаарын чанарын албаны Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Цацралт нар Бүгд Найрамдах Солонгос улсад томилолтоор ажилласан. Томилолтын баг Дэлхийн Орон нутгийн захиргааны байгууллагуудын Холбоо (ICLEI) болон БНСУ-ын Сүвон  хотын Захиргаанаас хамтран 2013 оны 09 сарын 01--нээс 05-ны өдрүүдэд “Байгальд ээлтэй тээвэр” сэдэвт Сүвоны чуулганд оролцсон юм. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 8 073 870 төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын  гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ гэж Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.