Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийн гадаад зардлын тайланг танилцуулж байна

2013-11-25 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа,  Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа  нар БНСУ-ын Инчон хотод 2013 оны 9 сарын 27-ны өдрөөс 10 сарын 02-ны өдрүүдэд албан томилолтоор ажилласан. Томилолтын баг “БНСУ-ын Инчон хотын нөхөрсөг хотуудын чуулган 2013 он” уулзалтад 16 хотын төлөөлөл, НҮБ-ын төлөөлөгчид болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 1.062.000 /Нэг сая жаран хоёр мянга/ төгрөг, 400 /Дөрвөн зуу/ ам.доллар, 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ воныг нийслэлийн ЗДТГ-ын Гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.