Аялал жуулчлалын менежерүүд туршлага судаллаа

2013-11-20 00:00:00
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын менежмент, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудал, рестораны захирал, менежерүүдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн аяллыг БНСУ-ын Гояан хотод амжилттай  зохион байгуулаа. Тус аяллын үеэр Азид тэргүүлэх зэргийн “Лотте“ зочид буудал болон аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны менежмент, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Уг сургалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм. Цаашид аялал жуулчлалын үйл ажиллагааг сайжруулах, бусад дүүргийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор  үйлчилгээ өндөр хөгжсөн улс, хотуудад ийм сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Аялал жуулчлалын газраас мэдээллээ.