Дүрэм зөрчсөн жолооч нарын 64 хувь нь торгуулиа төлжээ

2013-11-15 00:00:00
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 89 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 75 бол хурд хэтрүүлсэн 14 зөрчил  бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар дүрэм зөрчсөн жолооч нарын 64 хувь нь торгуулиа төлж, Нийслэлийн төрийн санд 214.840.000 төгрөг төвлөрүүлжээ. Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгөөр торгуулах юм.  Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгнө гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.