Улаанбаатар хот Ази Номхон далайн бүсийн хотуудын холбооны гишүүн боллоо

2013-11-05 00:00:00
Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 11 сарын 03-наас 07-ны өдрүүдэд  болж байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог удирдах хотыг сонгосон бөгөөд гишүүдийн олонхийн саналаар БНСУ-ын Сөүл хот даргалахаар болжээ. Мөн  Улаанбаатар хот тус холбооны албан ёсны гишүүнээр элссэн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.