“Хангарьд"одонгоор шагналаа

2013-10-30 00:00:00
Нийслэлийн 374 жилийн ойг  тохиолдуулан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, Төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинбат нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор, “Улаанбаатар БҮК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мирзоев Рустам Гашимович, Солонгосын “Койка” байгууллагын төслийн удирдагч Ү Ён Соб нарыг “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шагналыг “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” олгох ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар гардуулсан юм.  НИТХ-ын дарга Д.Баттулга  “ Батбаяр сайд яагаад надад энэ шагналыг өгч байгаа вм бэ гэж асууж байна. Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд тэр тусмаа “Гудамж” төслийг санаачлан хэрэгжүүлсэн, мөн нийслэлд хийх бүтээн байгуулалтын зарим ажлын санхүүжилтийг түргэн хугацаанд шийдвэрлэж байгаад нь нийслэлчүүдийнхээ өмнөөс талархаж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт энэ шагналыг олгож байгаа юм” гэж онцлон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.