Нийслэлийнхээ тугийг мандууллаа

2013-10-29 00:00:00
Жил бүр  нийслэлийн ойн өдрөөр  “Нийслэлийн туг”-ийг  мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 374 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж, Монгол Улсын төрийн далбааг “Нийслэлийн туг”-ийн хамтаар мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм. Энэ үеэр Зэвсэгт Хүчний Жанжин штабын “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-ийнхөн бөмбөрийн үзүүлбэрээр түрлэг өргөлөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.