Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын эзэд өнөөдөр тодорно

2013-10-29 00:00:00
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ыг энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгохоор болсон. Энэ жил нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд 4 төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшиж байна.
“Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр” төрөлд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг  “Монгол Фүүд” ХХК,  Авто замын хашлага, ус зайлуулах шугам лоткийн үйлдвэрлэл “Улаанбаатар БҮК” ХК, Хаягдал түүхий эд дахин боловсруулах  “Алтан оршихуй” ХХК,  “Ахуй мандал” үйлдвэр, Автозамын асфальтбетон хольцын  “Эрэл” ХХК, Автозамын асфальт бетон “Ялгуусан” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэн бол автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт төрөлд “Тотал Инж” ХХК “Саппорогийн тойргоос Москвагийн гудамж- Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар” 5 шар хүртэлх 3,2 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлаар,  “Наранбулаг Хан” ХХК “Баянбүрдийн тойрог” 32-ын тойрог хүртэлх 1,7 км автозамын шинэчлэлтээр, “Экспресс зам” ХХК 1-р хорооллын арын 4 замын уулзвар”-ын ажлаар, 15 компанийн хамтарсан “Хүй 7 худаг”-т баригдсан 8,5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажил,  “Хурдны зам” ХХК Хайлааст, Орбит Тахилтын 7,1 км замын ажлууд нэр дэвшжээ. Харин нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын “Барилга, байгууламж” төрөлд “Вива сити” Залуусын хороолол, “Ривер Гарден” хотхон, “Дүнжингарав” худалдааны төв, “Туушин” барилга, “Блю Мон” үйлчилгээний барилгууд нэр дэвшсэн байна. Түүнчлэн “Дэд бүтэц, инженерийн байгууламж” төрөлд Койка буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил, “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил, “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан 58*2 урт метр 2 хос төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажил, Тусгай шагналын төрөлд “Нарны гүүр” төсөл барилгын ажлын гүйцэтгэгч Япон улсын “Жэй Эф И инжиниринг” корпораци, “Гудамж” төслийн “33 уулзварын шинэчлэл” тус тус нэр дэвшжээ. Өнөөдөр 17:00 цагт ДБЭТ-ын тайзнаа шилдэг бүтээн байгуулалтад нэр дэвшсэн байгууллаллагуудыг тодруулж, шагнал гардуулах бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгаруулах юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.