Гоё хоттой болохын тулд бид ч гэсэн хичээх болно

2013-10-29 00:00:00
“Нийслэлийн 374 жилийн ой”-н өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын  1-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн ахлах ангийн сурагчдад “Улаанбаатар хотын түүх ба хотын соёл” сэдвээр хичээл заалаа. Нийслэлийн Удирдлагууднийслэлийн 1639 оноос хойшхи түүх, Монгол улсын Нийслэл, Улаанбаатар хотын ялгаа, Улаанбаатар хотындүүргийн тоо,Улаанбаатар хотын ирээдүйг хэрхэн төлөвлөнажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм. Мөн нийслэлийн ирээдүйн иргэдэд“Өөрсдийн төрөлх хотынхоо үүх түүхийг сайн судалж мэдэх, хотоо хайрлах,  хотынхоо гудамжинд хог хаяхгүй байх, зам хөндлөн гарахдаа гарцаар гарах, ахмад настан болон бусдыг хүндэтгэж явах”-ыг захиад   “Та бүхнийг өсөж том болоод сайхан залуус  болох үед бид Улаанбаатар хотоо тохилог, өнгөлөг, дүрэмтэй “Дэлхийн хот” болгон хүлээлгэн өгөх болно. Ингэхийн тулд хичээнгүйлэн сэтгэл гарган зүтгэж байна. 2030 онд Улаанбаатар хотод өвлийн олимп зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Гэхдээ энэ  эрхийг авахын тулд манай хотэрүүл, амар амгалан, цэвэр цэмцгэр хүн бүр ирэхийг, зочлохыг хүсдэг жуулчдад таатайхот болох учиртай. Тиймээс хотоо өнгөлөг тохилог, сайхан байлгахад хүүхдүүд та бүхний хичээл зүтгэл маш их хэрэгтэй” гэжонцлон хэлсэн юм. Хотын Удирдлагууд хүүхдүүдэд хичээл зааж,  санал бодлоо хуваалцсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Хичээлийн дараа сурагчид “Гоё хоттой болохын тулд бид ч гэсэн хичээх болно. Хотын удирдлагууддаа баярлалаа” гээд амжилт хүссэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.