Шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах санал авч байна

2013-10-21 00:00:00
Нийслэл анх удаа Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шагналд нэр дэвшиж байгаа бүтээн байгуулалтыг иргэдийн саналаар шалгаруулах бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn  цахим хуудсаар санал авч эхэллээ.  Таны саналаа өгөх бүтээн байгуулалт нь хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн жишигт хүрсэн, техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, ажлын байрны тоо олноор бий болгосон, эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан, нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон зэрэг  шаардлагуудыг хангасан байх учиртай юм.  Монгол Улсын бүтээн байгуулалтын гол талбар болсон Улаанбаатар хотын шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах санал асуулгад нийслэлийн иргэн та идэвхитэй оролцоорой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.