2-р ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна

2013-10-18 00:00:00
Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлага эхэллээ. Нийслэлийн  хэмжээнд 22 100 хүнд буюу цэргийн насны залуусын 94 хувьд нь зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Цэрэг татлагын комисс  Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Баянзүрх дүүрэгт 53-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна. Цэрэг татлага 10-р сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд шинээр алба хаах цэргүүдийг 2013 оны тээврийн хэрэгслийн үзлэгт орсон, зөвшөөрөлтэй автомашинаар тээвэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.