Захирагчийн ажлын алба нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна

2013-10-17 00:00:00
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 2013 оны 10-р сарын 18-нд 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны 1 дүгээр давхарт зохион байгуулахаар боллоо.  Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн та худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт хотын үйлчилгээтэй холбоотой олон асуултдаа хариулт авах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.