Залуус тавцантай тэшүүрээр уралдана

2013-10-16 00:00:00
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа  “X-Games Mongolia-2013”уралдаанд оролцогчиднасны хязгааргүй бөгөөдs kateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуй  гэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой. Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Фрутта актив”, “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.