Саппорогийн зогсоол дээр зарим чиглэлийн нийтийн тээвэр зогсохгүй

2013-10-15 00:00:00
“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан нийтийн зорчигч тээврийн М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд нь хуучин тойрог байхад зориулагдсан төлөвлөлтөөр хөдөлгөөнд оролцож байсан. Цаашид хуучин төлөвлөлтийн дагуу замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна. Тиймээсиргэд зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах зорилгоор дээрх чиглэлүүдэд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Тээврийн газрын даргын А/92 тушаалаар дээрхи чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд нь цаашид Саппорогийн зогсоол дээр зогсолгүй уулзвараас зүүн гар тийш эргэн 3-р эмнэлэгийн баруун талын зогсоол дээр зогсож зорчигчдод үйлчлэх юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.