Он гарсаар 9 газарт эзэмших эрх олгожээ

2013-10-15 00:00:00
Газар эзэмших, ашиглах эрх олгосон болон хүчингүй болгосон, эрх шилжүүлсэн зэрэг газрын харицаатай холбоотой мэдээллийг 14 хоног тутам нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр танилцуулж байхаар болсон. 10-р сарын 14-ний ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2013 он гарсаар нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 13382 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2 385.02 га газрын асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
Нийт  446 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  137.31 гагазрыг эзэмшүүлэх эрх шилжүүлэх, 187 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  293.25 гагазрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх, 254 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  110.00 га газрын эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 135 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 1032.4 га газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад188.10 га газрыг эзэмших эрхийг шинээр олгох, 122 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 114.7 га газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, 123  иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 5.70 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх асуудлыг шийдвэрлэжээ. Дараагийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын харилцааны талаар гаргасан шийдвэрийг танилцуулж байх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.