Толгойтын гүүр, Говийн замыг хаалаа

2013-10-10 00:00:00
65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өнөө орой буюу 2013 оны 10 сарын 10-ны 23:00 цагаас эхлэн 14-ний 06:00 цаг хүртэл хааж, "Нарны үүсгэл" ХХК хэв гажилтын заадас засвар, асфальт хучилтын ажил хийж нээнэ. Мөн Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас "Говь" ХК-ийн чиглэлд 1.4 км авто замыг өнөө орой буюу 2013 оны 10 сарын 10-ны 23:00 цагаас 13-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн турш хааж, өнгө хучилтын ажил хийж нээхээр төлөвлөж байна. Энэ замыг иргэд "Говийн зам" гэж нэрлэдэг бөгөөд суурь хучилт хийж нээсэн байсныг ийнхүү өнөө орой хаахаар боллоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.