“Үйлдвэр технологийн парк”-д үйлдвэрлэлийн салбарууд байгуулна

2013-10-10 00:00:00
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай”  А/932 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, Шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д байгуулагдах “Үйлдвэр технологийн парк”-д байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг  шинэчлэн тодорхойлж, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд Паркад байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэл, бэлтгэл ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 2013 оны 4  дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.