Нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн тоноглогдсон эмнэлгийн автомашинтай болно

2013-10-10 00:00:00
Нийслэлийн Засаг дарга "Хөрөнгө гаргах тухай" А/930 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар Хьюндай маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай 2 автомашиныг өгөх юм. Харин автомашиныг Сөүлээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх болон бусад үйлчилгээний зардал болох 13.460.000 /арван гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.