Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ

2013-10-07 00:00:00
Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах - эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "Баткубик" ХХК тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гарган ажлаа эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу гурав дахь хэсэг буюу Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг 10 сарын 4-ний орой 22:00 цагаас эхлэн 10 хоногийн хугацаатай хаахаар боллоо. 10 сарын 14-ний орой энэхүү замын зорчих хэсгийг бүрэн нээх юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.