Б.Ганхуягийг ажилд томилох тухай

2013-10-01 00:00:00
2013 оны 10 сарын 01 өдөр                                          дугаар Б/116                                               Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Буянхишигийн Ганхуягийг  2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн томилсугай.
 
2. Б.Ганхуягийн сарын  үндсэн цалинг  586299 /таван зуун наян зургаан мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгөөр тооцож олгохыг 107 дугаар цэцэрлэгийн  нягтлан бодогч  Б.Намжинд зөвшөөрсүгэй.
 
3. Б.Ганхуягийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс /А.Одонтунгалагтуул/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ