Бүгд Найрамдах Солонгос улсад томилолтоор явуулах тухай

2013-09-30 00:00:00
2013 оны 09 сарын 30 өдөр                                           дугаар А/905                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.1.6-ийн “З” заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотод зохион байгуулагдах Зүүн хойд азийн “Агаарын чанарыг сайжруулах” олон улсын семинарт оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Агаарын чанарын албаны Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Баярхүү,  нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Энхбаяр нарыг 2013 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд томилон явуулсугай.
 
2.  Г.Баярхүү, Б.Энхбаяр нарт холбогдох 1.632.000 /Нэг сая зургаан зуун гучин хоёр мянган/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Г.Баярхүүд  үүрэг болгосугай.
 


 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ