Налайх Дүүргийн 2-р хорооны “Нарлаг” гэр хороололын Инженерын шугам сүлжээнд холболтын зураг, төсөв хийх ажил

2013-09-09 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ 
 
1.     Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Худалдан авах ажиллагааны алба нь Налайх Дүүргийн  2-р хорооны “Нарлаг” гэр хороололын Инженерын шугам сүлжээнд холболтын  зураг, төсөв хийх ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.     Энэхүү зөвлөх үйлчилгээ нь  
·         Ус дулаан түгээх төвийн барилга /УДТТ/
·         Халаалтын түгээх болон буцах шугам /голч ф=150-125/   
·         Цэвэр усны шугам                                             /голч ф=150/
·         Бохир усны шугам                                      /голч ф=250-300/
·         Цахилгааны шугам сүлжээ         /трансформатор ...кВа/          
·         Ус дулаан түгээх төвийн барилгын дотор.....гкал/цаг
             хүчин чадалтай сүлжээний ялтсан ус халаагч
·         Сүлжээний, цэвэр усны, нэмэлт усны насосуудад                   
             холбогдох тоног төхөөрөмжүүд
·         Хяналтын, хэмжилтийн хэрэгслүүд зэрэг болно.                                         
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 09-р сарын 09-ний өдрийн 09.00-17.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 10-р сарын 07-ний өдрийн 10.00 цагийн дотор ирүүлнэ үү. 
 
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны албаы байр.
Мэргэжилтэн К.Тилекжан. Утас: 7023-2788, 99821783