Фото мэдээ: Боловсролын салбарын ажилчид дархлаажуулалтад хамрагдаж байна

2021-03-12 18:12:26

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжинд хамруулсан билээ. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой салбарын ажилтнуудыг хамруулаад байгаа юм. Мөн энэ долоо хоногоос худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын багш ажилчдыг вакцинжуулж байна. Хүүхдийн ордон дахь дархлаажуулалтын цэгт Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг боловсролын салбарын ажилчид өнөөдөр дархлаажуулалтад хамрагдаад байна.