Хөрөнгө гаргах тухай

2021-01-26 09:10:25

2021 оны 01 сарын 26-ны өдөр                                          Дугаар А/30                                          Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10 дахь заалт, Засгийн газрын 2021 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 01 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг мэргэжлийн түвшинд үр дүнтэй зохион байгуулж тархалтыг хязгаарлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Зэндмаа/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Нийслэлийн Онцгой байдлын газар /А.Дашням/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

 

         2.Үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 261.829.150 /хоёр зуун жаран нэгэн сая найман зуун хорин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийн зардлыг хавсралтаар баталж, Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн 53.868.977 /тавин гурван сая найман зуун жаран найман мянга есөн зуун далан долоо/ төгрөгийн хандив тусламжийн орлогыг уг зардалд зарцуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /А.Дашням/-т, үлдэх 207.960.173 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

        3.Коронавируст /Ковид-19/ цар тахлын үед Нийслэлийн Онцгой комисс, шалган бүртгэх товчоодод ажиллаж буй алба хаагчдын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж, хуваарилах, тайланг нэгтгэн танилцуулж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /А.Дашням/-т үүрэг болгосугай.

 

         4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

           

 

 

                       

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР