Ажлын хэсэг байгуулах тухай

2021-01-26 09:00:47

2021 оны 01 сарын 26-ны өдөр                                           Дугаар А/28                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.1, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжээс хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж буй Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжийн нэгдсэн сүлжээнд холбон хослон ажиллуулах судалгаа, тооцоо хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

        2.Батлагдсан удирдамжийн дагуу ажиллан, дүгнэлт гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлэхийг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР