Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх

2013-09-09 00:00:00

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо : 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0385 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Багц-1: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд суудлын автомашин /моторын хэмжээ –2,0 сс хүртэл/, микроавтобус нийлүүлэхНХААГ-13/0385а

Багц-2: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд суудлын автомашин нийлүүлэх /Моторын багтаамж-2.0-2.5сс хүртэл/НХААГ-13/0385б

Багц-3: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд суудлын автомашин нийлүүлэх /Моторын багтаамж-2.5сс хүртэл/НХААГ-13/0385в

Багц-4: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх НХААГ-13/0385г

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Дээрх мөнгийг Нийслэлийн төрийн сан банк 200051003 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45хоногийн туршид хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт багц тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй /2011, 2012 он/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011, 2012 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт:

Багц-1: 4 038 000 /Дөрвөн сая гучин найман мянга/ төгрөг

Багц-2: 800 000 /Найман зуун мянга/ төгрөг

Багц-3: 12 160 000 /арван хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг

Багц-4: 3 000 000 /гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн11 цаг 30 минут нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодны давуу эрх тооцохгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804, 96671020