Улаанбаатарын Эйфелийн цамхаг Богд уул

2012-10-31 00:00:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Франц улсын Парис хотын Захиргааны ахлах архитектор, хот төлөвлөгч Кристиань Бланко, хот төлөвлөлтийн инженер, судалгааны ажилтан Жюлиен Жиккел нар Улаанбаатар хотод 5 хоногийн ажлын айлчлал хийж байна. Энэ хугацаанд нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд ажиллаж  бэлтгэгдэж байгаа Улаанбатар хотын 2030 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөтэй танилцжээ.
Зочид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд бараалхаж, хотын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатарын ерөнхий байдлын талаар санал солилцож, зөвлөмж өглөө.
Жюлиен Жиккел: Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хог шатаах төвлөрсөн төвүүд байх талаар тусгажээ. Энэ бол зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Хог шатаах үйлдлийг эргүүлээд эрчим хүч болгон ашиглах боломжтой байдаг. Үүнтэй уялдуулж төлөвлөх учиртай. Парис ийм аргыг хэргэлдэг. Цэвэрлэх байгууламжийг ч хий болон метан хий болгох талаар бодож төлөвлөх нь зөв байх. Парис бие даасан нийтийн тээврийн удирдах газар байдаг. Удирдах газар автобус метро бүгдийг нь хариуцдаг. Тодруулбал автобусны буудал хаана байх, түүнтэй зэрэгцээд метроны буудал хаана байх зэргийг бүгдийг нь зохицуулдаг. Улаанбаатар хотын хүн ам өсч байгаа юм байна. Нийтийн тээврийн гол хэрэгсэл нь автобус. Хотын ерөнхий төлөвлөгөөнөөс харвал төв дундуур явсан галт тэрэгний замыг нийтийн тээвэрт ашиглахаар тусгасан байна. Ингэсэн тохиолдолд нийслэлийн захын Багануур, Багахангайг багтаах нь маш чухал. Азийн хөгжлийн банк санхүүжүүлээд Замын дундуур явдаг тусгай хашлаг бүхий нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахаар төлөвлөжээ. Замын голоор явна гадаг бол зам талбай их шаарддаг, өөрийн өвөрмөц онцлогтой. Ийм нийтийн тээврийн хэрэгсэл Жакарта зэрэг хотуудад бий. Улаанбаатарын гудамж тайлбай өргөн, цээлхэн цэвэрхэн юм. Ийм нөхцөлд зохиж  муутай. Нийтийн тээврийн хэрэгсэл нь замын дундуур явна гэдэг бол зам зорчигчид зам алхаж, түүнд суух болдог, гудамжийг хоёр хуваачихдаг зохимжоор тааруу. Харин замын нэгдүгээр эгнээгээр явах юм бол зохимжтой гэсэн юм.
Мөн, Богдуул Улаанбаатарын хаанаас ч харагддаг нь өвөрмөц юм. Энэ байдлаа хадгалж төлөвлөлтөө хийх нь чухал. Бид Зайсан толгой дээр гарч үзлээ. Солонгос маягийн дөрвөн өндөр байшин барьсан байна. Харах талаасаа хүний нүдэнд зохиж муутай. Хотын хаана хэдэн давхар байшин барих талаар маш сайн зохицуулалт бүхий журамтай болох хэрэгтэй гэж дурдлаа.
Уулзалтад Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ оролцсон юм. Тэрбээр хотын нэг иргэний хувьд  Улаанбаатар байгалын тогтоцын хувьд маш сайхан гэж хэлмээр байна. Улаанбаатарын Эйфелийн цамхаг бол Богд уул хэмээн онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй  Элчин сайд Ив Дэлунэ уулзах үеэрээ , Засаг дарга нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж батлуулахын өмнө хот төлөвлөлтөөр мэргэшсэн мэгэжлтэний зөвлөгөө чухал болохыг дурьдсан аж. Тэр дагуу нэр бүхий архитекторууд уригдан ирсэн байна.