Ерөнхий боловсролын сургуулийг өөрчлөн байгуулах тухай

2020-12-31 09:00:58

2020 оны 12 сарын 31-ний өдөр                                           Дугаар А/1338                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий боловсролын сургуулийг

өөрчлөн байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “б”, 29.2, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Ерөнхий боловсролын сургуулийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын “Шавь” цогцолбор сургуулийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хавсралтад заасны дагуу бие даасан ерөнхий боловсролын 30, 69 дүгээр сургууль болгон хувааж өөрчлөн байгуулсугай.

 

      2.Шинээр байгуулсан 30, 69 дүгээр сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох, хууль тогтоомжийн дагуу сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирлыг томилохыг Баянзүрх дүүргийн Засаг дарга /Н.Баярмөнх/-д, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Баярчимэг/-д даалгасугай.

 

        4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудад бүтэц, хэв шинжийн өөрчлөлт хийх тухай” 1997 оны А/104 дүгээр захирамжийн гуравдугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                       

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР