Товчоодоор 2133 зорчигч нэвтэрч, 1682 хүн хотоос гарсан байна

2020-12-29 11:56:58

Өчигдрийн 18:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1040 тээврийн хэрэгслээр 2133 зорчигч хот руу нэвтэрч, 923 тээврийн хэрэгслээр 1682 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, алба  хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Мөн нийслэлийн хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 277 цэгт 654 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс