Нийслэлийн 2020 оны Хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай

2020-12-23 09:10:55

2020 оны 12 сарын 23-ны өдөр                                      Дугаар А/1325                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн 2020 оны Хөдөлмөрийн

аварга шалгаруулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны “Шагналын журам батлах тухай” 23 дугаар, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу эрхэлсэн ажил, хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар хавсралтад заасан ажилтан, албан хаагчдыг  шалгаруулсугай.

 

       2.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан шагналыг олгоход шаардагдах 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР