Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-12-11 09:15:52

2020 оны 12 сарын 11-ний өдөр                                      Дугаар А/1283                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн "Босоо загал" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжийн иргэн Э.Гомбожавд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/978 дугаар захирамжийн иргэн Г.Баттогтохт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1012 дугаар захирамжийн "Элегант таун" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаар захирамжийн иргэн Б.Отгонжаргалд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын   22-ны өдрийн А/308 дугаар захирамжийн иргэн М.Зоригтод, "Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжийн "Ариг гал" ХХК, хавсралт “8”-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрх олгож, баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын   2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Б.Эхбаярт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн А.Бат-Эрдэнэд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн А/463 дугаар захирамжийн иргэн Н.Түгжсүрэнд, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжийн иргэн С.Жигжидсүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/750 дугаар захирамжийн иргэн З.Тэлмүүнд, Л.Гансүх нарт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/920 дугаар захирамжийн иргэн С.Соёлмаад, "Газар эзэмших, ашиглах эрх  олгох  тухай"  Нийслэлийн  Засаг  даргын  2018  оны  05  дугаар  сарын  10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн иргэн Б.Даваа, С.Энхбат нарт, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн иргэн С.Болд, Б.Өсөхбаяр, Г.Баярцогт, Г.Нарантуяа, А.Адилбиш, Ж.Уранцэцэг, Ш.Төмөрхуяг, Г.Отгонбаяр, Г.Нарангэрэл, А.Шинэбадрах, Ч.Батчимэг нарт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн иргэн Ц.Нацагдоржид, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн "Сэргэлт-Од" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/775 дугаар захирамжийн иргэн Э.Бямбасүрэнд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/855 дугаар захирамжийн иргэн С.Сайнсүрэнд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1171 дүгээр захирамжийн иргэн Т.Баясгаланд, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/385 дугаар захирамжийн иргэн Ц.Чинбатад, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/608 дугаар захирамжийн "Хонгор цэен" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР