Тооллого явуулах тухай

2020-12-11 09:10:48

2020 оны 12 сарын 11-ний өдөр                                      Дугаар А/1282                                        Улаанбаатар хот

 

 

 

Тооллого явуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-ийн “а”, “б”, 7 дугаар зүйлийн 1-ийн “в”, 11 дүгээр зүйлийн 4,  20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоол, 2020 оны 208 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогыг 12 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд явуулсугай.

 

       2.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий тооллогын Комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

      3.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын явцад хяналт шалгалт хийхэд шаардагдах 6 061 600 / зургаан сая жаран нэгэн мянга зургаан зуу / төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т зөвшөөрсүгэй.

 

       4.Харьяа нутаг дэвсгэртээ мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг гаргаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

       5.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тооллогын ажлыг зохион байгуулах удирдамжийг баталж, явц, нэгдсэн дүнг Үндэсний статистикийн хороонд тогтоосон хугацаанд хүргүүлэн, 2021 оны 01 дүгээр улиралд багтаан танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР