2020 оны 12 сарын 11-ний өдөр Дугаар А/1277 Улаанбаатар хот
Газар өмчлөх эрхийг дуусгавар
болсонд тооцох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 9.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 92 /ерэн хоёр/ иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгосугай.
2.Газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэдийн бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР