Төсөл хамтран хэрэгжүүлэх тухай зарлал

2020-12-01 17:53:24

Огноо: 2020.12.02

Төслийн нэр:Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ төсөл

Төслийн дугаар: 2020/05

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтанд орж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот, нисэх буудлын хооронд орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ” төслийн сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран Нийслэлд томоохон төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг албан бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдан авна.

Оролцогч нь Төсөл хамтран хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу боловсруулсан төслийн мэдээллийг оролцох саналын хамт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай товэр, 4 давхар, 408 тоот

Харилцах ажилтан: Б.Цэрэнлхам

Утас: 7777-0002, 9988-9830, И-мэйл: tserenlham@ubdc.mn