Сонгинохайрхан дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна

2020-11-23 14:26:31

Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаан загалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Иргэдийн хувьд албаны хүмүүсийн шаардлагыг биелүүлж, эмх цэгцтэй үйлчлүүлж байна. Гэхдээ бэлэн мөнгөөр үйлчлүүлэх эрсдэл байгаа тул үүнд холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.