Хэвлэл мэдээллийн байгууллагуудын автомашинд зөвшөөрөл олгох журам

2020-11-22 16:07:09

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 06.00-22.00 цагийн хооронд нээлттэй зорчих болсон. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгох юм. 

QR код бүхий зөвшөөрөл авах автомашины тоо  /байгууллага тус бүрээр/

Телевиз-10 хүртэлх автомашин

Өдөр тутмын сонин 1-3  хүртэлх автомашин

Мэдээллийн сайт: 1-3 хүртэлх автомашин

ФМ, радио 1-3  хүртэлх автомашин

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын регистр дугаар
  2. Автомашины улсын дугаар, сери /00:00 ААА/
  3. Байгууллагын нэр

Хүсэлт гаргагч нь доор  хүснэгт бүхий загварын дагуу Excel файл дээр бөглөөд carburtgel01@gmail.com хаягаар  илгээнэ үү.