2013 оны 08 сарын 29 өдөр дугаар А/813 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын эмэгтэй Архитекторуудын 17 дугаар их хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны 09 дүгээр сарын 02-ноос 07-ны өдрүүдэд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хуралд шаардагдах 24,761,500 /хорин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ