2013 оны 08 сарын 27 өдөр дугаар А/802 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2013 оны А/65 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:
1.1. Үхрийн архаг халдварт сүрьеэ, лейкоз, бруцеллёз өвчний шинжилгээ хийх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах;
1.2. Үхрийн архаг халдварт сүрьеэ, лейкоз, бруцеллёз өвчтэй болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан үхрийг нядлах ажлыг холбогдох хуулийн дагуу шийдвэр гаргаж, зохион байгуулах;
Хоёр.Үхрийн архаг халдварт сүрьеэ, лейкоз, бруцеллёз өвчний шинжилгээний ажлыг цаг хугацаанд нь зохион байгуулж, Дүүргүүдийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.
Гурав.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /С.Ням-Очир/ нарт тус тус үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ