Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2020-10-23 09:20:38

2020 оны 10 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/1237                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр

үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрлийг сэргээх тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах Ажлын хэсгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан санал болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр шаардлага хангасан нь тогтоогдсон “ОНУД” ХХК-ийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсүгэй.

 

        2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, эрүүл мэндийн байгууллагын талаар харьяа татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсанд байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.  

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1391 дүгээр захирамжийн “ОНУД” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

  

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН