Зам засвар, шинэчлэлийн ажил хэвийн үргэлжилж байна

2013-08-29 00:00:00
2 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 2013-2014 оны хичээлийн шинэ эхлэхээс өмнө зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн 8 замын 2 замын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм. Харин Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн зам дээр ажил хийгдэж байна.  Хэдийгээр 2 өдөр ажил зогссон ч төлөвлөсөн хугацаандаа дээрхи замуудын хөдөлгөөнийг нээхээр хариуцсан аж ахуйн нэгжүүд шуурхай ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.