БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БАРИГДАХ ТҮЛШ ХАДГАЛАХ АГУУЛАХЫН БАРИЛГЫН АЖИЛ

2013-08-29 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013.08.29

Тендер шалгаруулалтын нэр: БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БАРИГДАХ ТҮЛШ ХАДГАЛАХ АГУУЛАХЫН БАРИЛГЫН АЖИЛ

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0381

Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ‘БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БАРИГДАХ ТҮЛШ ХАДГАЛАХ АГУУЛАХЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ’–ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 [нэг зуун мянган] төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу  2011, 2012 онуудад нийт борлуулалтын орлогын жилийн дундаж нь 400 сая төгрөгнөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх хэмжээнд байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу  2011, 2012 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатоор баталгаажуулсан байх

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2010, 2011, 2012 онуудад доод тал нь нэг удаа 400 сая төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэсэн байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

Зураг, төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь дараах заалтуудыг хангасан байна.

1.2.1. 1-10 хүртэл  давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт,  барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

Эсвэл 1.2.2 заалтын аль нэг байж болно.

1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл )

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд дараах заалтуудыг хангасан байна.

2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн,барилгын ажил(1-9 давхар хүртэл).Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл).Эсвэл 2.1.4 заалтын аль нэг байж болно. (Хуучин тусгай зөвшөөрлийн хувьд 2.1.5;эсвэл 2.1.6 )

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.              (Хуучин тусгай зөвшөөрлийн хувьд 2.2.4;2.2.9 хамтдаа )

Тендерийн хамт 7,000,000 [долоон сая төгрөг] төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 30 ны 11 цаг00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 30 ны 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 1011 тоот Утас: 75757805

Мэргэжилтэн С.БОЛДБААТАР