“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын “UB Color” хэвлэх үйлдвэрийн техник тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил

2013-08-29 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын “UB Color” хэвлэх үйлдвэрийн техник тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0370

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын “UB Color” хэвлэх үйлдвэрийн техник тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Дээрх мөнгийг Нийслэлийн төрийн сан банк 200051003 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг /2011, 2012 он/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011, 2012 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2011, 2012 он/-ийн аль нэг жилд ядаж нэг удаа 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийн ижил төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байх

Тендерийн хамт 20 000 000 /хорин сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн, 11 цаг 30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804, 96671020

 

invitation for Bids

Date: 2013.08.29

Name of the Project: Supply and install of equipment for ‘UB COLOR’ publishing

company of ‘Ulaanbaatar fund’

Project reference No.:  НХААГ-13/00370

The Procurement agency of capital city now invites sealed bids form eligible Bidders for supply and install equipment for ‘UB COLOR’ publishing company of ‘Ulaanbaatar fund’.

A complete set of bidding documents may be purchased by interested ­eligible Bidder on the submission of a written application to the above ­address and upon payment of a nonrefundable fee of  Mongolian tugrugs (hereinafter “MNT”) 50 000 (fifty thousand).

Bids shall remain valid for 45 days after the bid opening date.

The Bidder has to fulfill following requirements of finance and expierence.

Total revenue average: average of last 2 years / 2011, 2012 / sale has to be equivalent or above 300 000 000 (three hundred million) tugrugs

liquidity of assets of potential loan amount to be acquired shall be equivalent: Equivalent to 30% of bidders offered amount

Submission of audited financial statement of: last 2 years / 2011, 2012 /

All bids must be accompanied by a bid security of 20 000 000 (twenty million) tugrugs.

Bids must be delivered to the address below before 11.00 am, 30th of September, 2013 and will be ­publicly opened in the presence of the Bidders representatives who choose to attend at 11.30 am, 30th of September, 2013.

Foreign Bidders are allowed to submit the bid.

Margin of domestic preference is not considered.

Interested Bidders may obtain tender documents and other information at the address given below.

Sukhbaatar district, Bagatoiruu-15, Sambuu’s street, Administrative building of Capital city #4, 10thfloor, Procurement agency of Capital city, room #1001, Procurement specialist D.Bayarsaikhan,

phone number: 75757804, 96671020