СБД-“Дүүргийн 4 дүгээр хорооны 24 дүгээр байрны орчимд тоглоомын талбай байгуулах”-ын ажил

2013-08-29 00:00:00
Огноо: 2013.08.29.
 
Тендер шалгаруулалтын нэр:  “Дүүргийн 4 дүгээр хорооны 24 дүгээр байрны орчимд тоглоомын талбай байгуулах”-ын ажил
 
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ ОНХС13-008.
 
            Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  дүүргийн “Дүүргийн 4 дүгээр хорооны 24 дүгээр байрны орчимд тоглоомын талбай байгуулахтохижилтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг  100000  төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ сүүлийн 2 жил: /санал болгож буй ажлын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх/
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: /санал болгож буй ажлын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх/
  • Баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд:  2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх эсвэл
2.1.2  Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ эсвэл
2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон,арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил  /1-9 давхар хүртэл/ зөвшөөрөлтэй байх /Хуулбар хувийг наториатаар баталгаажуулсан байх/
  Тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны 10.00 цагаас өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхар 117 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Одончимэг, утас 70107632 хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2013 оны  09 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны  117 тоот өрөөнд нээнэ.
  Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
          Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо,                                       Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар.