Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

2020-10-22 16:54:06

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.

Өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Баянхошуу”, 6 буудлын “Оргил” салбар,  3, 4 хорооллын эцсийн Соло молл худалдааны төвийн 4 давхар болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд нийт 15 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 261 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.