“Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд дүүргийн 1-16 дугаар хороодуудад телехяналтын систем суурилуулах” ажлын зураг төсөв боловсруулж, угсралтын ажил гүйцэтгэх.

2013-08-29 00:00:00
Огноо : 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр. 

              Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд дүүргийн 1-16 дугаар хороодуудад телехяналтын систем суурилуулах” ажлын зураг төсөв боловсруулж, угсралтын ажил гүйцэтгэх.

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/УЭШ13-001-030

            Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд дүүргийн 1-16 дугаар хороодуудад телехяналтын систем суурилуулах”-ын ажлын зураг төсөв боловсруулж, угсралтын ажил гүйцэтгэх /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ СБД-ХААА/УЭШ13-001-030 дугаартай ажлын битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
            Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг  100000 /нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
     Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
  • Телехяналтын системийн угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэсэн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж /Сүүлийн 2 жилийн дундаж нь тухайн санал болгож буй үнийн дүнгээс багагүй  байх/;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: /400 сая төгрөгөөс багагүй байх/;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2011, 2012 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан/;
      -   Тухайн ажил үйлчилгээг эрхлэх эрх бүхий хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, түүний заалт; Үүнд:  
Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилалт, засвар үйлчилгээний:
  1. Дотоод холбооны сүлжээний суурилалт, засвар
  2. Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар
Тендерийн хамт 12270000 /арван хоёр сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны 10.00 цагаас өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632 хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны  09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 117 тоот өрөөнд нээнэ.
          Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
                       
                              Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо,         
Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны
 1 дүгээр давхар 117 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба,
Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Одончимэг, утас 70107632.