Мал эмнэлгийн лабораторын тоног төхөөрөмж нийлүүлэх ажил

2013-08-28 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Мал эмнэлгийн лабораторын тоног төхөөрөмж нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0380

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Мал эмнэлгийн лабораторын тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажил–д битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь  100.000 /Нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоног хүчинтэй байна.

Дансны дугаар: 200051003

Гүйлгээний утга: НХААГ-13/00380 дугаартай тендерийн материалын үнэ

Хүлээн авагч банк: Нийслэлийн төрийн сан банк

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ 75.000.000 /далан таван сая/- төгрөгөөс багагүй байх. /2011, 2012 он/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.000.000 /нэг зуун сая/төгрөг байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011, 2012 жилийн эцсийн тайлан,  2013 оны эхний хагас жилийн тайлан/ Аудитаар баталгаажуулсан байх.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага сүүлийн 2 жилд 1 удаа хийсэн байх. /50.000.000/ /Тавин сая/ төгрөгөөс дээш дүнтэй ажил хийсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй

Тендерийн хамт 3.000.000 /Гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-15,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, 1001 тоот.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Мөнхсүлд

Холбоо барих утас: 75757804.

 

Invitation for Bids

Date: [27 Aug 2013]

Name of the Project: [ Provide an equipment of veterinary ]

IFB No: NHAAG-13/0380

The Procurement agency of Capital City now invites eligible bidders for [Provide an equipment of veterinary].

A complete set of bidding documents can be purchased upon submission of a written request to the address below with payment slip of a nonrefundable fee of 100 000 /one hundred thousand/  MNT. The bid is valid for 45 days after opening the bid.

Qualifications requirements include:

- Minimum average annual turnover is not less than 75 000 000 MNT within the last

2 years. /2011, 2012/

-Possible amount to credit: 100 000 000 MNT

-Must submit an audited financial report for  2011 , 2012 years and financial report for second season of 2013 year.

- Minimum amount of similar works the bidder must completed: The bidder must have provided similar products 1 times within last 2 years with minimum cost of 50 000 000 MNT.

- The special licenses are not required.

-The Bidder shall submit bid security of  3 000 000 MNT.

-Bids shall be delivered at 11:00AM  on 27 Sep 2013 in the address below and will be opened in the presence of bidders’ representatives at  11:30AM  on 27 Sep 2013 .

Foreign entity is allowed to participate the bid.

Margin of preference is not valid.

The address referred to above is:

The Procurement agency of Capital City, Room 1001,  10F, Capital governing office building 4,  Bagatoiruu 15, 1st microdistrict, Chingeltei district , Ulaanbaatar

Expert Munkhsuld, tel :75757804