Р.Хайдав: Хан-Уулын гэмтсэн насосыг шинэчилж дууссан

2013-08-26 00:00:00
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусах ёстой. Засварын ажлын явцын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ”хк захирал Р.ХАЙДАВААС тодрууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Дулааны шугам сүлжээнд их ба урсгал засварын ажлын үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарладаг. Ажлын явц ямар байна вэ?
2013 оны зуны засварын ажлаар Улаанбаатар хотын  дулааны  сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон “УБДС” ХК-ийн хөрөнгөөр 5,8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байна. Улаанбаатар хотыг ерөнхийдөө 9 хэсэгт хуваан зуны зогсолтын график гаргаж, 10-14 хоногийн хязгаарлалт хийж дуусах шатандаа явж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор манай байгууллагын зүгээс Төв талбайн хажуугийн “Централ таур” өмнөх тохижуулсан талбайд засварын ажил хийхэд хүндрэлтэй байна. Бусад газруудын хувьд бүгд графикт ажлууд хийгдэж дууссан.
-  Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед халуун усны хязгаарлалт хэзээ дуусах вэ?
Баянзүрх дүүргийн жуковын музейн ойролцоо дулааны шугам солих ажил гүйцэтгэгч компаниас шалтгаалан 57 хувьтай байгаа бол Сэлбэ голын гүүрийн зүүн талд 100 м газар, Туул жин пангийн уулзварын өмнөх 200 м газарт магестрал шугам солих ажил удаашралтай байгаа учраас энэ хавийн зарим айл өрхүүдийг халуун усаар хангаж чадахгүй байна. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах Насосны 3-р станцад өнгөрсөн өвөл ноцтой гэмтэл гарсан. Үүнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилж байгаа. Тиймээс шинэчилсэн тоног төхөөрөмжөө дулааны шугам сүлжээндээ холбох ажил 2-3 хоног хийгдээд өчигдөр орой дууссан. Бусад газруудад бол халуун усны ямар нэг доголдол байхгүй.
- Улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлууд гүйцэтгэгч компаниудаас шалтгаалан халуун усгүй байгаа газрууд хэзээ халуун устай болох вэ?
Бидний зүгээс Улаанбаатар хот даяараа 9 сарын 15 гэхэд бүх газрын халаатыг өгнө. Тиймээс халаалт өгөхөөс өмнө засварын ажлыг бүрэн дуусгахыг шаардаж байгаа.