Нарантуул худалдааны төв өнөөдөр ажиллахгүй

2013-08-24 00:00:00
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж  холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа даргалж  гишүүдээр   НЗДТГ, нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар,  мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.  Ажлын хэсгийнхэн Нарантуул худалдааны төвд байрлан шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд гал гарсан обьектыг хамгаалалтад авч аюулгүйн бүс тогтоогоод байгаа юм.

Цагдаа болон онцгой байдлын 685 албан хаагч хэргийн газарт ажиллаж байгаагаас гадна Улын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн даргаар ахлуулсан цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг, шалгалт хийж байна. Мөн шүүхийн шинжээчид ажиллаж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч тус обьектед гарсан гал түймрийн улмаас барилгын метал хийцүүдэд өөрчлөлт орж, нурах, цөмрөх аюултай нөхцөл байдал үүссэн. Тиймээс аюулгүй ажиллагааг хангасны дараа дотгош хүн нэвтрүүлж үзлэг хийх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэргийн газар үзлэг шалгалт хийх бие бүрэлдэхүүн  өчигдөр оройн 18:00 цагаас эхлэн ажиллаж байна.  

Нийслэлийн онцгой комиссын дарга Э.Бат-Үүл өчигдөр \8 сарын 23\ 19:00 цагт Нарантуул худалдааны төвд очин ажлын хэсгийн ажил байдалтай танилцлаа. Тэрээр ямар ч арга хэмжээ авсан хуулийн дагуу ажиллаж, аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэйг санууллаа. Мөн Нарантуул худалдааны төвийн гал гарсан обьектыг тусгаарлан хашаа барьж 8 сарын 26-наас хэвийн ажиллуулах үүрэг өглөө.  Дараа нь Нарантуул худалдааны төвийн хүсний захад худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан түрээслэгч нартай уузлсан юм. Нийслэлийн Засаг дарга, “хэн нэгний харицлагагүй үйлдлээс болж та бүхэн эд хөрөнгө сэтгэл санаагаараа маш их хохирол амссанд харамсаж байгаагаа илэрхийлье. Бид хуулийн дагуу бүхий л арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Та бүхэн бидний ажилд дэмжлэг үзүүлж, хэргийн шалтгааныг олоход туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Гэхдээ  хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан учраас бид бүх арга хэмжээг  хуулийн дагуу явуулах болго. Хууль зөрчсөн ямар нэг үйлдэлтэй хэн ч байсан хариуцлагах тооцно гэдгээ хариуцлагтайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.

Ажлын хэсгийнхэн 24 цагийн турш хэргийн газар ажиллаж, тусгаарлах хашааг барьж эхлээд байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ