Үндэсний хэмжээний тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг ард иргэдэд нээлттэй болголоо

2013-08-22 00:00:00
Статистикийн салбарт 2013 оныг статистикийн хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгосонтой холбогдуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар судалгаа шинжилгээ хийхэд хэрэгцээтэй байдлыг харгалзан ҮСХ-ны даргын зөвлөлийн 2013 оны 07 сарын 06-ны өдрийн хуралдаанаар тооллого болон ӨНЭЗС, АХС зэрэг үндэсний хэмжээний түүвэр судалгааны анхдагч мэдээлэл, нөөц ашиглалтын хүснэгт (НАХ), Салбар хоорондын тэнцэл (СХТ)-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай нууцлалыг бүрэн хангасны үндсэн дээр www.1212.mn веб хуудсанд байршуулан цаашид хэрэглэгчдэд нээлттэй ашиглуулах шийдвэр гаргалаа.
Салбар хоорондын тэнцэл, Нөөц ашиглалтын хүснэгтийн мэдээллийг www.1212.mn веб хуудасны статистик мэдээллийн сан цэснээс; Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Хүүхэд хөгжил судалгаа, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн зэрэг судалгааны анхдагч мэдээллийг www.1212.mn веб хуудаснаа тооллого хэсгээс авч ашиглана уу.